Tuesday, May 5, 2009

Алдарт “БӨГЖНИЙ ЭЗЭН” Монгол хэлээр хэвлэгдэн гарлаа

Номын бүх дэлгүүрүүдээр 5 сарын 7-ноос эхлэн борлуулж эхэллээ.

Дээрх номыг 30 % хямдралтай үнээр авахыг хүсвэл та дараах утас болон майлаар холбогдоно уу. Утас: 98989959, 98989948, 96680072, майл хаяг: banom2001@yahoo.com, oyunaa_dash@yahoo.com
Хэрвээ 50-иас дээш хувиар авах бол
40 % хямдруулна.


"Хорьдугаар зууны уран сэтгэмжийн зохиолуудын хамгийн агуу нь..."
Sunday Telegraph

"Тунгаамал алт мэт ер бусын онцгой бүтээл..."
New York Times Book Review

"Орчин үеийн утга зохиол дахь агуу шидэт туурвилуудын сор нь..."
Time

"Жинхэнэ төгс төгөлдөр бүтээл... уран сэтгэмж, яруу найраг, ур чадвар, нууцлаг ер бусын адал явдал... энэ бүхний гайхалтай найрал болсон баатарлаг тууль..."
Boston Sunday Herald


"Гүн эмгэнэл, бодлогошрол, баатарлаг зориг, итгэл найдварын цогц болсон, далд нууцлаг ертөнц рүү даллан дуудагч шидэт ном..."

Toronto Globe and Mail

"Толкейний энэхүү гурвалсан баатарлаг тууль нь эцэс төгсгөлгүй эрлийн сүүлчийнх нь, сайн муугийн хоорондох мөнхийн тэмцэл, ертөнцийг захирах хүчний төгсгөлгүй он дарааллын бичиг юм..."
Kansas Sity Star
W. H. Auden

"Аливаа адал явдалт түүх нь эн тэргүүнд сэтгэл хөдөлгөсөн эрс хурц үйл явдлууд байдаг. Энэ тухайд Толкейний уран сэтгэмж хэмжээ хязгааргүй юм..."


Орчин үеийн уран сэтгэмжийн уран зохиолын эцэг гэгддэг Английн зохиолч Ж. Р. Р. Толкейн (1892-1973) нь зохиолч төдийгүй яруу найрагч, хэл шинжээч, домог зүй судлаач, Охсфордын Их сургуулийн профессор, алдарт Охсфорд толийг бүтээлцсэн хүн юм. 1945 оноос хойшхи Английн шилдэг 50 зохиолчийн эхний зургаад багтжээ.

Ж. Р. Р. Толкейн Англо-Сакс, Норманд, Герман, Скандинавийн орнуудын болон ер өрнө, дорнын ард түмнүүдийн домог үлгэрийг нарийвчлан судалж, тэндээс ургуулан ер бусын адал явдалт түүхүүдийг бүтээсэн нь дэлхий дахиныг байлдан дагуулсан байна. Ялангуяа "Хоббитууд" (1936 он), "Бөгжний эзэн" (1954 он), "Силмариллион" (1977 он) хэмээх цуврал нь дэлхийн 40 орчим хэлээр орчуулагдан, хэдэн арван мянган удаа хэвлэгдэж, өнөөдөр багачууд төдийгүй бүх насныхны шимтэн уншдаг ном болжээ. Тэр зөвхөн зохиолыг нь бичээд зогссонгүй, зохиолдоо өргөнөөр ашигласан домог зүй, хэл зүйн олон нэр, илэрхийллийг тайлбарласан тайлбар толь, эртний бичиг үсгийн цагаан толгой, гол дүрүүдийн ургийн бичиг, үйл явдлын он дарааллийн хэлхээс болон газрын зургуудыг ч цоо шинээр зохиосон нь чухамдаа уран сэтгэмжийн бүхэл бүтэн гайхамшигт ертөнцийг амилуулжээ.

"Бөгжний эзэн" туульсын гурвалаар нь бүтээсэн кино машид алдартай бөгөөд Оскарын олон шагнал авсныг манай уншигчид сайн мэдэж буй.

Ж. Р. Р. Толкейний сэтгэлгээ нь ер бусын уран хурц, шүүдэр мэт цэвэр тунгалаг агаад энэ нь эр баатарлагийн дээд, гайхамшигт уран сэтгэмжээр амилсан адал явдал, өргөн дэлгэр мэдлэгтэй хослон хүн төрөлхтний оюун сэтгэлгээний нэгэн сүмбэр оргил, орчин үеийн Илиадаг бүтээжээ.

"Бөгжний эзэн" хэмээх эл гайхамшигт гурамсан туульсыг эх монгол хэлнээ яруу сайхнаар орчуулан, монголынхоо бүх насны оюунлаг уншигчиддаа өргөн барьж буй авьяаслаг орчуулагч Ухнаагийн НЯМСҮРЭН, эрхлэн хэвлүүлж буй "ХӨХ ДЭВТЭР" хэвлэлийн газарт монголын гэрэлт ирээдүй хойч үеийнхэн гүнээ талархана гэдэгт итгэлтэй байна. "Бөгжний эзэн"-тэй үйл явдлаар амин холбоотой "Хоббитууд", "Силмариллион" зэрэг зохиолуудыг нь "ХӨХ ДЭВТЭР" хэвлэлийн газар төд удалгүй уншигчиддаа хүргэх болно. /"Бөгжний эзэн" зохиолыг 6 ном болгон хэвлэжээ/

Номын буян дэлгэрэх болтугай

Б. НОМИНЧИМЭД